УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллах үедээ Ян сарьдаг, ой мод, уул тайгаар хүрээлэгдэж, Үүр, Уйлган, Аригийн голоо даган нутаглан буй үзэсгэлэнт Цагаан-Үүр сумын иргэдтэй /2025.07.26/ уулзлаа.

Тэрбээр "Энэ удаагийн иргэдтэй хийх уулзалт төрийн бодлого шийдвэрийг иргэддээ танилцуулж, тэдний ахуй амьдралд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх, иргэд нь ажилтай орлоготой болох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулахад өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, сумын залуучуудыг хөгжүүлэх, чадавхжуулах “Залуучуудын манлайллын хөтөлбөр”-т хамруулах хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна.

Тус сумын Засаг даргын тамгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр ч үйлдвэрлэгч болох зорилгыг дэвшүүлж “Иргэд нь орлоготой, Хөгжсөн Цагаан-Үүр сум” уриан дор ажиллаж байгааг сонсох урамтай байлаа.
Амралтын өдөр цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн тэнүүн уужуу сэтгэлтэй Цагаан-Үүрчүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА" гэв.