Орон нутаг, сумдуудад математик, физикийн багш дутагдалтай байна.
Тойргийнхоо иргэдтэй хийх уулзалт Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр суманд үргэлжилж байна.
Уулзалтаар иргэдэд УИХ-аар шинээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль тогтоомжийн шинэчлэл, засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.

Чандмань-Өндөрчүүд:
Хөдөөд ажлын байр хомс байгаа тул өөрөө өөртөө ажлын байр бий болгоход залуучуудад дэмжлэг үзүүлэх,
Зөгийн аж ахуй, арьс ширний үйлдвэр зэрэг мал аж ахуй, газар тариаланд суурилсан үйлдвэрлэлүүдийг сумдад хөгжүүлэх
Боловсролын салбарт онцгой анхаарч орон нутагт багшлах боловсон хүчнийг татах, ажиллах таатай орчныг бий болгох
Архины бизнес орон нутагт цэцэглэж байгаад хяналтыг сайжруулах
Нэгдсэн халаалтын системийг сумдад нэвтрүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа хэлж байлаа.

Нийт хүрэлцэн ирсэн эрдэнийн соёмбот Чандмань-Өндөрчүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА