УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сумын баялаг бүтээгчдэд өнөөдөр /2025.07.25/ тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Тэрбээр “Мал аж ахуйд түшиглэн хөгжиж буй тус сумын иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийг хөнгөвчлөхөд бодит дэмжлэг болсон гэж итгэж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төсөл"-д хамрагдах хүсэлт ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, сумын удирдлагуудын хамт гардуулав.