Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Шаньси мужийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 27 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.28/ Улсын Их Хурлын гишүүний хувиар хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт нь хоёр улсын эмэгтэйчүүдийн бизнесийн түншлэл, туршлага солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.
