Үйл явдал1 мин унших

Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо шинээр байгуулагдан ажиллана

Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо шинээр байгуулагдан ажиллана
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн гэсэн хоёр дэд хороотойгоор 30 гишүүнтэй ажиллана.

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороог байгуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог байгуулахаар тусгасан.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог 30 гишүүнтэй байгуулсан юм.

Сэтгүүлч Info

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009