УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ 2025 оны 07 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд оролцож байна.

Парламентын дарга нарын дэлхийн бага хурал нь 2000 оноос хойш таван жил тутамд зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагууд болон НҮБ-ын дээд түвшний удирдлагуудыг нэгэн индэрт цуглуулдаг цорын ганц хурал юм.
• Глобал засаглал дахь парламентын оролцоог нэмэгдүүлэх
• Ардчиллын үнэт зүйлсийг дэлхий дахинд бэхжүүлэх
• Энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжилд парламентын гүйцэтгэх үүргийг тодорхойлох
Хурлын хүрээнд дэлхийн нэр хүндтэй парламентын дарга нар, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хооронд ерөнхий мэтгэлцээн, сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.