Үйл явдал1 мин унших
Тийболын Азийн АШТ-д оролцох баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хангаж байна

Энэ сард Япон улсад зохиогдох Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Хөдөлмөр зусланд байрлан, бэлтгэлээ базааж байна.

Өнгөрсөн жил манай улсын баг 8 орны 28 багтай өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ жил амжилтаа ахиулж, аваргын алтан медаль өвөртлөн ирэхийг шигшээ багийн тамирчдадаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр захилаа.

Бейсболын суурь гэгддэг Тийболын спорт хүүхдийг багаар хамтран ажиллах чадварт сургадаг. Хүнлэг энэрэнгүй, бие биеэ ойлгож дэмждэг, хүмүүжилтэй хүн болон төлөвшихөд чухал нөлөөтэй спорт юм. Энэхүү спортоор манай улсын 1500 гаруй хүүхэд залуус хичээллэж байна.

Сэтгүүлч Info

