Үйл явдал1 мин унших

"ТЭЦ-5" төсөлд 2 аж ахуй нэгж санал өглөө

"ТЭЦ-5" төсөлд 2 аж ахуй нэгж санал өглөө

ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өглөө. Дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.

Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээний нэлээдгүй хэсгийг хуваалцаж байгааг дуулгахад таатай байна хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Сэтгүүлч Info

Эрчим хүчний сүлжээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009