Үйл явдал1 мин унших

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.08.06/ Засгийн газрын бодлого ямар түвшинд хэрэгжиж, хяналт хэрхэн тавигдаж байгаа талаар хэрэгжүүлэгч агентлаг хийсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөт ажлуудаа тайлагналаа.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “манай улс ХҮНИЙ ХӨГЖЛИЙН суурь асуудал болох хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг хамгааллын бодлоготойгоо ижил түвшинд авч үзэх шаардлагатай байгаа. Хөгжил, соён гэгээрэл дэмжигдсэн цагт залуусын төлөвшил, залуу гэр бүлүүдийн хандлага, дагаад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд буурах болно” гэдгийг онцлон хэлэв.
Хүүхэд, гэр бүлийн салбарын орон тоог цомхотгохгүй байх, автомашины асуудлыг шийдвэрлэх, засвар тоног төхөөрөмжийн зардал, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар салбарын албан хаагчид бүгд дуу нэгтэй ярьж байв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХГБХХЕГ-ын харьяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 тоот утсанд дуудлага тасардаггүй, ачаалалтай ажилладаг. Гэтэл орон тооны цомхотгол нь хавтгайгаараа буюу энэ салбарт мөн хийхээр болсон нь ажлын бүтээмж буурах, одоо байгаа орон тоогоороо ачаалалтай ажилладаг хүмүүсийн хувьд хүнд нөхцөл байдал үүсгээд байгаа гэдгийг хэлцгээв.

Миний бие шийдвэр гаргах бодлогын түвшинд салбарынхаа тулгамдаж буй асуудлуудыг уламжлан, шийдэл гарц гаргаж ажиллахыг зорих болноо.

Сэтгүүлч Info

Нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012