Үйл явдал1 мин унших
Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсрууллаа

Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Vip76.mn
Монгол Улсын бодит цалингийн ДНБ-д эзлэх хувь хөгжлийн ойролцоо түвшинд байгаа улс орнуудаас 33.4% буюу 8.7-13.3 нэгжээр бага байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг бүх түвшинд өрнүүлж, ажилгүйдлийн түвшинг тууштай бууруулах бодлого баримталж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр зорилт тавьсан.
Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газраас “Ирэх 5 жилд боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах” зорилт дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ГБХНХЯ-аас Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоотой хамтран ажиллаж “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө”-г боловсруулаад байна. Өнөөдөр /2025.11.13/“Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө”-ний төслийг оролцогч талуудад танилцууллаа.
Монгол хүний бүтээмжийн өсөлтийг дэмжихэд 5 стратеги, зорилтыг тодорхойлж, төр болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлэх тогтолцоо, арга замыг тусгасан байна.
Үүнд зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ажиллах хүчний ур чадварыг сайжруулах, үр ашигтай бизнесийг орчныг дэмжих, тэгш, хүртээмжтэй хөгжил бий болгох зэрэг зорилтыг дэвшүүлжээ.