Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины хэргийн ялыг чангатгаж, бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах үүргийг холбогдох газруудад өгсөнтэй холбогдуулан, УИХ-ын хуульч гишүүн Х.Тэмүүжин /2025.07.23/ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Тахарын албыг байгуулж, гэрч хохирогч хамгаалах тогтолцоог сэргээхгүй бол хохирогч хамгаалалтгүй, нэмж хохирох эрсдэлтэй хэвээрээ л байна.
Санд зориулсан "хохирол барагдуулах сан"-гийн хуулийг өөрчилж, хүч хэрэглэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийн хохирлыг сан урьдчилж төлөөд гэм буруутай этгээдээс буцаагаад олж авдаг процессын хууль болгохгүй бол хохирогч хохирсон дээрээ хохирдог тогтолцоо байсаар л байна.
Хамгийн гол нь "Мөрдөх алба" байгуулж бүгд нэг сүлжээ, нэг уутанд чихэгдчихсэн “цагдаа” сэтгэлгээнээс гадуур мэргэшсэн тусгай бүтцээр улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхгүй бол хар тамхи, хүн худалдаалах, зохион байгуулалттай болон цахим гэмт хэрэгтэй үр ашигтай тэмцэх бүтэц Монголд угаасаа бүрдэж чадахгүй.
Хүн үхсэний дараа, нийгэм цочирдсоны ар дээр хоосон попрох биш бодит эрс өөрчлөлт Монгол Улсын энэ кастжиж, иргэнээ ялгаварласан, хүчирхийлж хүн ёсоо алдсан, муу муухайн шавар шавхайд хутгалдаж, ухаалаг бус, иргэнлэг бус мугуйд харанхуйгаараа түрүү барьсан хуулийн гажуу тогтолцоог өөрчилнө." гэв.