#Коммент3 мин унших
Б.Өлзийбат: Парламентын ардчилалтай улсад тэгш байдлыг бий болгоё гэвэл хамгийн түрүүнд Шүгэл үлээгчийн хуулийг баталдаг

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Мөн Засгийн газар өөрийн үндсэн чиглэлдээ Шүгэл үлээгчийн тухай хуулийг 2025 онд батлуулна хэмээн заасан байдаг.
Хууль зүйд Дэд сайд 6 хоногийн өмнө уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснээ олон нийтэд зарласан. Гэвч Засгийн газар огцорч, дараагийн кабинет бүрдүүлэх, шинээр сонгогдсон кабинет уг шийдвэрийг үргэлжлүүлэх үү гээд уг хуулийн хувь заяа дахин бүдгэрээд буй юм.

D-Parliament өргөдөл гомдлын системийг санаачлагч, "Иргэн ба Хүч" залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн Б.Өлзийбат:
"Монгол Улс авлигалаараа дэлхийд толгой цохиж байна. Энэ нь шударга байдал байхгүйг илгэнэ. Парламентын ардчилалтай улсад тэгш байдлыг бий болгоё гэвэл хамгийн түрүүнд Шүгэл үлээгчийн хуулийг баталдаг. Учир нь шударга бус зүйлтэй битгий эвлэрээрэй гээд.
Монгол Улсын иргэний журамт үүрэг бол
Хууль дээдлэх
Монгол хүн байгаагаараа бахархах юм.
Үүний төлөө шударга бус үйлтэй бүү эвлэр. Шударга бус зүйл байх юм бол юунаас ч айхгүйгээр дугар. Төр чамайг хамгаална гэсэн хууль юм..." хэмээн тодотгов.
Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдэж, батлагдсан тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, АТГ, ХЭҮК цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, ШӨХТГ-ын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Хуулийн төслийн онцлох заалтууд:
Мөнгөн урамшууллыг дараах хэлбэрээр олгоно:
Энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй, хэрэгжихгүй удаашрах, цалгардах шалтгааныг эрх баригчид, албан тушаалтнуудын эсрэг үйлчлэх зорилготой холбон тайлбарлах мэргэжилтнүүдийн байр суурь бий.
Иймд “Шүгэл үлээгчийн тухай” хуулийг батлаач ээ хэмээн залуучууд өнгөрөгч намрын чуулган эхлэхийн өмнө илэрхийлж байв. Өнөөдөр ч сошиал орчинд энэ сэдэв өрнөсөөр. Хамгийн сайн хяналт бол иргэдийн оролцоо юм гэдгийг Б.Өлзийбат эксперт онцолж байна.
Уг хуулийн төсөлтэй холбоотой ярилцлагыг үзэх