Үйл явдал1 мин унших
Арабын Хаант Улстай Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.16) Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж, дэд дарга Ражаб, Али Мохаммед А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс хооронд хамтын ажиллагааг хоёр улсын бүхий л салбарт гүнзгийрэн хөгжихын төлөө хамтран нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа иргэний нисэхийн салбарт транзит тээвэр, зорчигч ачаа тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, мөн ИНЕГ-ын аюулгүй байдал, хамгаалалт, олон улсын нисэх буудлын зөвлөн туслах үйлчилгээ, туршлага солилцох, хамтран ажиллах боломжууд, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын тухай ярилцлаа.
Сэтгүүлч Info
