1 мин унших
”ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!

Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд чин сэтгэл, мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ зориулан хүнд хэцүү цаг мөч бүрд ч ард иргэдийнхээ дэргэд үргэлж хамт байдаг цагаан нөмрөгт эрүүл мэндийн салбарынхандаа “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн баярын мэндийг хүргэе!
Энэхүү өдрүүдэд эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй Ховд аймгийнхаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчид, үе үеийн ажиллагсад, ахмад буурлууддаа баярын мэнд хүргэхийн хамт, ажил үйлс нь улам дэлгэрч, амжилт бүтээл арвин байж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Сэтгүүлч Info




