Улсын онцгой комиссын III хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын явц, газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шадар сайд С.Амарсайхан түлш шатахууны тасалдал, үнийн хөөргөдлөөс сэргийлж, аймаг, сумдын шатахуун түгээх станцуудад тасралтгүй нийлүүлэлт хангахыг үүрэг болголоо.
Бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглож, өвс тэжээлийг дотооддоо шаардлагатай газруудад хүртээхээр шийдвэрлэв. Мал оторлох, бүртгэл, гоц халдварт өвчнөөс сэргийлэхэд анхаарахыг даалгалаа.