#Ажлын хэсэг1 мин унших
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Ажлын хэсэг1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүнээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахалж, гишүүдээр Н.Алтаншагай, Д.Бум-Очир, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Г.Хосбаяр, Л.Энхнасан нар ажиллалаа.
Ажлын хэсэг нийт 2 удаа хуралдаж, “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, төр, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 130 гаруй оролцогчтойгоор санал солилцсон юм.
Хэлэлцүүлгээр хүн амын өсөлтийг дэмжих бодлого нь зөвхөн төрөлтийг нэмэгдүүлэх бус, хүүхэд төрсний дараах амьдралын чанар, эх хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөгжлийн тэгш боломжийг цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолсон билээ.
Мөн ажлын хэсэг хуулийн төсөлд туссан “1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасах нь хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулж, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх хүний эрх, тэгш байдлын зарчимд нийцнэ гэж үзжээ.
Маргааш буюу 05-р сарын 14-ны Пүрэв гарагт тус асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ.