#Коммент2 мин унших
Ажлын хэсэг “Сэлбэ дэд төв”-д түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хасах санал гаргав

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Гэтэл зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл байгаа юм.
Тиймээс нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлага байгаа юм.
Засгийн газрын гадаад зээлийн ашиглалтыг задалбал:
| 1990-2009 онд 16.4 их наяд төгрөгөөр 139 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. |
| 2014-2030 онд 5.3 их наяд төгрөгөөр 72 төсөл хэрэгжиж байна. |
| 2010-2024 онд эдийн засгийн өсөлтийг даган авах зээлийн хэмжээ нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжил, дэд бүтэц, гэр хорооллыг орон сууцжуулах, зам тээвэр, эрчим хүч, цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгджээ. |
| 2025-2030 онд томоохон болон стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. |
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн санаачлан өргөн барьж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагчаар Ж.Алдаржавхлан ажиллаж байгаа юм.

Уг ажлын хэсэг нь Улсын Их Хурлын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан бөгөөднийт гурван удаа хуралдсан юм. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх, гадаад улсын туршлагын талаар судалгаа хийлгүүлэн ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангаж ажилласан юм.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Алдаржавхлан, “Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд уг төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг Улсын Их Хурлаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Харин энэ хууль батлагдвал Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагад дээрх хоёр төслийн тухайн жил ашигласан дүнгээр хязгааруудад хамаарахгүй явна. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төсөв батлагдахад суурь тэнцэл, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлд энэ хоёр төслийн зардлыг оруулахгүй” гэв.