#Ажлын хэсэг1 мин унших
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулагдлаа
Ажлын хэсэг
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
#Ажлын хэсэг1 мин унших
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан боловсруулж өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг даргалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Ж.Баясгалан, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар ажиллахаар болов.