Үйл явдал1 мин унших
ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Олон улсын залуучуудын өдөр нь жил бүрийн 8-р сарын 12-ны энэхүү өдөр тохиодог.
Анх 1999 оны 8 дугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ. Улмаар 2000 оноос тэмдэглэж эхэлсэн (International Youth Day) юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачилгыг дэмждэг.
Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал болохыг ярилцдаг байна.
Залуучууд бол асуудал дагуулсан нийгмийн эмзэг бүлэг биш. Харин бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлт авчрагч, асар том хүч, нийгмийн ижил тэнцүү, түншлэгч, оролцогч бүлэг юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




