Сурвалжлага1 мин унших

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хичээлийн жилийн бэлтгэлийн явцтай танилцлаа

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хичээлийн жилийн бэлтгэлийн явцтай танилцлаа

Хаврын чуулганаар УИХ-ын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон шинэчлэн байгуулаад буй.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа байнгын хорооны даргын хувиар хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо.

Уулзалтаар Боловсролын сайд П.Наранбаяр бүх шатны боловсрол сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, багш ажиллагсдын цалингийн сүлжээг тодотгох хэрэгцээ шаардлага болон хууль эрх зүйн орчинд зайлшгүй хийх шаардлагатай зарим өөрчлөлт зэрэг салбарын тулгамдаж буй гол асуудлуудаар мэдээлэл өглөө.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс боловсролын салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэл, багш ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, багшийн хөгжлийг дэмжих чиглэлд ажлаа уялдуулж ажиллах болно.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009