Үйл явдал1 мин унших

Ж.Баясгалан: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ХУРДАН” КЛУБИЙГ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд 30 байршилд байрлуулснаас гадна, “ХУРДАН” цэгээр хүндрэлгүй, тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн:
  • Цахим ур чадварыг нэмэгдүүлэх
  • Мэдээллийн технологийн ойлголт өгөх
  • Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг хангах зорилгоор “ХУРДАН” клубийг 21 аймгийн Засаг даргын дэргэд үе шаттайгаар байгуулж байна.

Төрийн эрх барих дээд байгууллагад 110 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан бодлого хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд, цаашид:

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх;
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо онцоллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009