Онцлох мэдээ1 мин унших
ТАНИЛЦ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн шууд хөрөнгө оруулалт

УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2027 оны батлагдсан төсвөөс онцлох хөрөнгө оруулалт болон шийдлүүдийг хуваалцаж байна.
Тэрбээр "Үүндээр ороогүй нэмэлтээр хийсэн том жижиг олон ажил бий. Тайлангаараа хуваалцана.
Хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ түүвэр судалгааг хийлгэх нэг ажлыг мөн 600 саяын тооцооллыг үндэсний статистикийн хороогоор гаргуулж оруулсан байгаа" гэв.
Энэ нь ирэх онд нэлээн нарийвчллалтай судалгаатай болно гэсэн үг.
2027 онд шинэ болон шинэчлэн батлуулсан байх дараах хуулиудийг дагасан олон том өөрчлөлтүүд гарах аж. Үүнд:
1. Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулиар- Бүх засаг дарга, төсвийн удирдагч нарт хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар зардлын ангилалтай болж төсөв тавьдаг болно.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар: хэрвээ шинэ ААН ХБ хүн ажилд авбал ажил олгогчийн НДШ төлөлтийг 60 сараар буюу 5 жил төлөхгүй хөнглөлт эдлэнэ.
3. Нийгмийн ажлын тухай хуулиар: орон даяар, бүх өрх хороо хаана ч "нийгмийн ажлын мэргэжлийн" үйлчилгээ үзүүлэх шаардлага тавигдаж хүнд хүрсэн чадавхижуулах үйлчилгээнүүд сайжирна.
4. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөө бүх шийдлүүдэд хүртээмж, түгээмэл загварыг тусгасан байх "заавал шаардлага" нэмэгдэнэ.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





