Үйл явдал1 мин унших
Эцэг эх, асран хамгаалагчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2026.11.22/ амралтын өдрийг тааруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аавуудтай хуульчийн хамт уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон, эрх зүйн зохицуулалт болон шийдвэрлэх боломжуудын талаар зөвлөгөө өгүүлж, нээлттэй ярилцлаа.
Тэрбээр, хүүхдийнхээ эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулахын төлөө эцэг эхчүүд олон бэрхшээлтэй нүүр тулж байна.
Уулзалтаар хөндөгдсөн асуудал, гарсан саналуудыг нэгтгэн, холбогдох хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаанд тусгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.
Хүрэлцэн ирж, санал бодлоо нээлттэй хуваалцсан ээж, аавууд болон хамтран оролцсон хуульчдаа баярлалаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн эцэг эхийн бус, төр, нийгмийн хамтын хариуцлага юм гэдгийг онцлон хэллээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
