Үйл явдал1 мин унших

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба орон сууцны хэрэгцээ шаардлага" асуумжид тулгуурласан саналуудыг ТОСК-д хүргүүллээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба орон сууцны хэрэгцээ шаардлага" асуумжид тулгуурласан саналуудыг ТОСК-д хүргүүллээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсвэл хүнтэй өрх төрийн өмчийн орон сууцанд орох асуудлаар хэрэгцээ шаардлага нөхцөл байдлыг судалж, асуумж авсны дагуу саналаа боловсруулан Төрийн орон сууцны корпораци руу хүргүүллээ.

Оролцогчдын санал дараах үр дүнг харуулж байна.

Орон сууцны хүртээмжийн дүгнэлт авах нь процесс ойлгомжгүй буюу оролцогчдын 96.2% нь уг дүгнэлтийг авахад бэрхшээлтэй гэж хариулсан. Үүнд: 57.9% нь аль байгууллагаас ямар журмаар гаргадгийг огт мэдэхгүй, 27.4% нь гэр хороололд амьдардаг тул энэ заалт хэрхэн үйлчлэх нь ойлгомжгүй, 7.5% нь хүнд сурталтай, 3.4% нь төлбөр төлөх чадваргүй гэжээ. Зөвхөн 3.8% нь бэрхшээлгүй гэж хариулсан.

Оршин суугаа хаягийн зөрчилтэй гэж 36.1% нь бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй ба 57.5% нь тусгай хэрэгцээт сургууль, сэргээн засах төв, нарийн мэргэжлийн эмнэлэг хотын төвд төвлөрсөн тул алслагдсан газар шилжин амьдрах боломжгүй гэсэн бол 14.7% нь төрийн орон сууцны барилгууд өөрсдөө тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй баригдсан эсэхэд эргэлздэг.

Цахим бүртгэл 60.9% нь бүрэн боломжтой гэсэн бол 23.7% нь хэн нэгний тусламжтайгаар, 11.3% нь харааны/оюуны бэрхшээлтэй хүнд цахим систем хүртээмжгүй эсвэл тоон гарын үсэг, төхөөрөмжгүй, 4.1% нь гэр бүлийн зарим гишүүдээс цахим зөвшөөрөл авах боломжгүй байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба орон сууцны хэрэгцээ шаардлага" асуумжид тулгуурласан саналуудыг ТОСК-д хүргүүллээ"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба орон сууцны хэрэгцээ шаардлага" асуумжид тулгуурласан саналуудыг ТОСК-д хүргүүллээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009