Үйл явдал1 мин унших
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамМонгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан ирүүлсэн шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдэж тус шаардлагад туссан ГБХНХЯ дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.
