““ABILITY EXPO-2026” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ төвийн бүсэд Дархан хотноо амжилттай болж өндөрлөлөө.

ГБХНХЯ-ны холбогдох ажилтнууд болон харьяа агентлагуудын удирдлагуудынхаа хамт өнөөдөр төвийн бүсийн гурван аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд Төвийн бүсийн гурван аймгаас (Дархан-Уул, Төв, Сэлэнгэ) 23 тусгай хэрэгцээт иргэн зорин ирж, өөрсдийн гараар бүтээсэн бараа бүтээгдэхүүн, ур ухаан, авьяас чадвараа олон нийтэд сурталчлан, харилцан туршлага солилцсон юм.
Миний зүгээс баялаг бүтээгчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг бодитоор дэмжих, тэдний ажлын байрыг тогтвортой хадгалах болон бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг өргөжүүлэн тэлэхэд онцгойлон анхаарч, бодлогын бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахыг зорьдог. Энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай албан журмаар уулзахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боломжит нөхцөлөөр дэмжих тухайд ярилцаж, аймгийн зүгээс худалдааных нь борлуулалт дээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
