Үйл явдал1 мин унших

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮНДРЭЛГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” үндэсний зөвлөгөөний нээлтэд /2025.05.20/ оролцох үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй авах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байв.

Энэ үеэр “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд 30 байршилд байрлуулснаас гадна, 524 байршил дахь “ХУРДАН” цэгээр хүндрэлгүй, тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүний хувьд киоск машины системийн үйл ажиллагааг илүү сайжруулах, виртуал оператор буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан компьютерын дэлгэц дээрх бичгэн мэдээллийг дуу авиа руу шууд хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч, программ хангамж болон шинэ технологи, систем ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байна гэв".

Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр тэгш хүртээмжтэй хүргэх талаар санал, хүсэлтийг авч, дэвшилтэд технологийг ашиглах талаар тодорхой чиглэлийг өгч ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009