Үйл явдал1 мин унших
Зэвсэгт хүчний 234-р ангийн ургац арвин байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах сайд Л.Батлут өнгөрөгч хавар Зэвсэгт хүчний 234-р ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36-р тогтоолд үндэслэн тус ангид 4х6 хэмжээтэй 9 ширхэг, 6х20 хэмжээтэй нэг ширхэг хүлэмж болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг цэргийн бие бүрэлдэхүүний хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, эрүүл хүнс хэрэглэх, гадаад худалдан авалтыг бууруулах, үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор хүлээлгэн өгч байсан юм.

Тэрбээр “Өнөөдөр /2025.08.15/ авсан тоног төхөөрөмжөө үр дүнтэйгээр хэрэглэж, ашиг шимийг нь хүртэж байгааг харах урамтай сайхан байгаагаа илэрхийлж юмхнаар юм хийж чаддаг, ажилч хөдөлмөрч та бүгдэдээ ажлын өндөр амжилт хүсье” гэв.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


