Өнөөдрийн байдлаар /2025.08.17/ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 7 лаборатори бүхий Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалт 70%-тай үргэлжилж байна.
Эхний ээлжийн 3 лаборатори ашиглалтад орсон. Үлдсэн 4 лабораторийн 2 нь 2025 онд, 2 нь 2026 онд багтаан ашиглалтад орно.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлэхдээ "Дэлхийн улс орнууд шинжлэх ухаанд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд ухаалаг технологи, автомашин, интернет зэрэг маш олон зүйлийг бүтээсэн.

Энэ нь боловсpол, нийгэм, эдийн засаг гээд салбар бүрд өгөөжөө өгч, хувь нэмрээ оруулсаар байна. Манай улсад ч энэ бодлого хэрэгжиж байна. Эндээс эрдэмтэн судлаачдын эх орны ирээдүйг тодорхойлох шинэ мэдлэг, шилдэг бүтээл, нээлтүүд төрнө гэдэгт итгэлтэй байна" гэв.