Үйл явдал2 мин унших
Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин сайжирч байгааг онцоллоо

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаХэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацийн оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаар хэсэгт “Инновацийг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг, багийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Инновацийн эко системийг хөгжин бий болоход салбар хариуцсан мэргэжлийн яам, агентлаг, холбогдон ажилладаг газрууд, Их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний хүрээлэн, инкубатор төв, хамтын оффисууд, гарааны бизнес эрхлэгчид, бизнесийн төлөөлөл гээд жигд оролцоотой байгааг мөн тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийг БСШУСЯам, Монголын Хамтын Оффисуудын холбоо ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлалт хурал семинарын хэлбэрээр бус, оролцогч талуудын төлөөллийг жигд хувиарлаж, дугуй ширээний хэлбэрээр хэсэг тус бүрт даалгавар өгөн ажилласан юм.