Үйл явдал1 мин унших
Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Та бүхний элч төлөөлөгчөөр итгэл хүлээн УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувьд салбар бүрд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг зорьж байна. Шаардлагатай бүтээн байгуулалтыг шат шатандаа хамтарч хэрэгжүүлж байна. Бизнесийн эрх чөлөөг хангуулж, хүнд суртлыг халахаар зүтгэж байна. Сүхбаатар дүүргийнхэн та бидний дуудах хаяг нэг, хүсэл сонирхол нэг. Хот шиг хотод хүн шиг амьдрах, үр хүүхдээ өсгөх зорилго нэг. Өнөөдрөөс илүү сайхан маргаашийг хамтдаа бүтээцгээе!
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба



