Үйл явдал2 мин унших
Л.Энх-Амгалан: Орон сууцжуулалтын банк байгуулбал зөв тогтолцоо, нийгмийн дэмжлэг, төр хувийн хэвшлийн сайн хамтралыг бий болгон гэж харж байна

Одоохон...
Үйл явдал2 мин унших

“Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хэсгийн дэд ахлагчийн хувьд БНСУ-ын орон сууцжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон улсад танигдсан, туршлагатай байгууллагатай зөвлөн туслах чиглэлээр хамтарч ажиллах аж.
Л.Энх-Амгалан гишүүн "Манай улсад сүүлийн 13 жил хэрэгжсэн ипотекийн зээлийн үйлчилгээнд 130 мянган өрх хамрагдаж, 10 их наяд орчим төгрөг зарцуулсан судалгаа байдаг. Нэг талаас харвал хамгийн сайн эргэн төлөлттэй зээл гэдэг ч нөгөө талдаа зорилтот бүлэг болон бага орлоготой иргэдээс холдож анхны зорилтоосоо хазайсан.
Өнөөдөр банкинд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэдийн ачаалал маш өндөр, үүнийг дагаад хүнд суртал, бусад асуудлууд үүссэн. Нийгмийн хүлээлт бол 1-рт зорилтот бүлэг, 2-рт Орлогод нийцсэн орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг хүсэж байгаа.
БНСУ-д орон сууцжуулалтын хамгийн том бодлогоо 1960 онд эхлүүлж, хүн амынхаа амжиргааны түвшин бүр нь харилцан уялдаатай тогтолцоог хийж ирсэн байна. Жишээ нь залуучууд, төрийн албан хаагчдын мөнгөн хуримтлал үүсгэх таатай орчныг бүрдүүлж, хүүгээс хүү өсдөг, хүүгээсээ тодорхой хувийг орон сууцанд хуримтлуулдаг энэ нь хүмүүст маш том урам болдог.
Орон сууцжуулалтын эрэлт, нийлүүлэлтийн маш зөв бодлого явуулахгүй бол эрсдэл ихтэй. Банкнаас гадна эрэлтэд нийцсэн орон сууцыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудал байна. Орон сууцны үнийг өрхийн орлогтой харьцуулахад маш үнэтэй байгаа учраас үүнийг зохицуулах зөв тогтолцоо хэрэгтэй.
Олон Улсын банк, байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага их байгаа ч бид Монголынхоо эдийн засгийн онцлогт тохирсон, хөрсөндөө буусан зөв бодлогоор явахгүй бол шууд гадаадад ингэдэг гээд хуулчихаж болохгүй.