Үйл явдал1 мин унших
Сайхан-Овоо сумын "Түмэн адууны баяр"-т оролцлоо

Баяр, Наадам
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын "Түмэн адууны баяр"-т /2025.08.02/ оролцлоо.

Тэрбээр “Сайхан-Овоо сумын хөдөлмөрч малчдын маань хичээл зүтгэлээр 2 дахь удаагаа Түмэн адуу тоолуулж баяр бахдалаа тэмдэглэж байна. Адуучин тэмцээнд 80 орчим адуучин оролцож авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорилоо. Сүүлийн жилүүдэд залуу малчид маань адуугаа эдлэж хэрэглэж адууны өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваад баяртай байдаг юмаа. Хол ойроос зочин гийчин ихтэй өргөн дэлгэр сайхан наадам болж байна” гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




