УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат УИХ-ын чуулганы завсарлагаат хугацаанд буюу баяр наадмын цагаар тойргийнхоо иргэдтэй учран золгож явна.
Өнөөдөр /2025.07.31/ Дундговь аймгийн Адаацаг сумын Их адаацаг уулын тахилга наадам, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн Үнстийн Цагаан-Овооны тахилга наадамд оролцлоо.

Тэрбээр “Их адаацаг уул нь аймгийн тахилгатай 4 хайрханы нэг бөгөөд ээжийн маань уугуул нутгийн хайрхан юм. Үнстийн цагаан овоо бол аавын маань төрж өссөн, энгэрт хурга ишиг хариулж өссөн нутаг юмаа. Аав ээж 2 -тойгоо төрөлх нутгийнх нь хайрхануудад бараалхаж нутгийн олон түмэн, ахан дүүсээ даатгаж идээ будааныхаа дээжийг өргөж сүсэглэлээ. Ойрд уулзаагүй ах дүүс, нутгийн олонтойгоо уулзаж сайхан яриа хөөрөө өрнүүлсэн сайхан байлаа. Багын найз Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Лхагвын Данзанноров найзтайгаа оролцож явна. Маргааш Сайхан-Овоо сумынхаа түмэн адууны баярт оролцоноо. Өнөө жил манай нутаг зуншлага сайхан цаг дэлгэр байгаа болохоор наадам болгон өргөн дэлгэр сайхан болж байна” гэв.
