#Тойрог1 мин унших
Дэлгэрхангайнхны санал хүсэлтийг сонслоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар Дэлгэрхангай сумын Соёлын төвд нутгийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудал, 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Мал аж ахуй нь сумын эдийн засаг, өрхийн амьжиргааны гол тулгуур болсон Дэлгэрхангай сумын иргэдийн хувьд хүүхдийн боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмж чухал асуудал юм. Ирэх оны улсын төсөвт цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг тусган шийдвэрлэсэнд талархаж буйгаа иргэд илэрхийлэв.
Мөн сумын төвийн авто замтай болох, ЗДТГ-ын барилгын зураг төсвийг шинээр боловсруулж, орчин үеийн шаардлага хангасан барилгатай болох зэрэг саналаа уламжиллаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын хамт Дэлгэрхангай сумын иргэд, сонгогчидтой уулзаж, орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудлаар санал солилцон ажиллаж байна.








