Үйл явдал1 мин унших
Өндөршил сумын иргэдтэй уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга нар Дундговь аймгийн Өндөршил суманд ажиллав.
Сумын иргэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг орон нутагт хэрэгжихүйц байдлаар хөрсөнд нь буулгаж сайжруулах шаардлагатай талаар саналаа хэллээ. Мөн сургуулийн дотуур байранд их засвар хийх, эмнэлгийн барилга хэт хуучирсан, шинээр барих хэрэгцээ шаардлага үүссэн тул арга хэмжээ авч өгөхийг хүссэн.
Оюунлаг, бүтээлч иргэдтэй, орон нутгийн нөөц, онцлогт тулгуурлан бэлчээрийн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан, эдийн засгийн өндөр чадавхтай байгальд ээлтэй сум болох хөгжлийн зорилт тавьсан Өндөршил сумын иргэдийн хүсэлтийг холбогдох яам, төрийн байгууллагуудад хүргэж ажиллана гэдгээ төрийн түшээд хэлж байсан юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
