Үйл явдал1 мин унших
Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Уянга, Н.Наранбаатар нар Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажилласан юм. Сумдаар явахад нутгийн удирдлагын ордонтой мэдээж хамгийн түрүүнд нь танилцдаг. Харин Баянжаргалан сумынхан Нутгийн удирдлагын ордноо Спорт, соёлын цогцолбор байдлаар шийдвэрлэхээр бэлтгэж байгааг мэдэж авав. Их өвөрмөц байлаа.
Одоо байгаа байр нь ханаараа бараг 20иод градус зарим талаараа муруйж. Дахин барихдаа нийт сумын иргэдийн ая тухтай байдалд давхар анхаарч байгаад баяртай байв. - Уул уурхай идэвхтэй явагддаг сум. Тээврийн зам мөн сумаас холгүй харагддаг. Иймд, сумын эмнэлгээр үйлчлүүлэгч тасардаггүй юм байна.
Харин сумын хүн амын тоогоор ирсэн санхүүжилт хаа хаанаа хүрэхгүй байгаад эмч нар санаа зовдог юм байна. Энэ дээр ямар дэмжлэг, хамтран ажиллах боломж байх тухай хууль, эрхзүйн орчны хувьд судлан эргэн мэдэгдье.
Ер нь сумд бүр Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шүүмжилсэн. Удахгүй өөрчлөлт орох тул саналыг нэгд нэгэнгүй тэмдэглэв. Тендэр зарлах процесс хэт сунжирдаг бол ядаж Цахим дэлгүүрийг төрөлжүүлж, ердийн үнээс 30-40% үнэтэй байгаад байдгийг болиулбал олон ажил цэгцрэхээр санагдав. Сумдын сургуулиудаар явах л их сайхан. Бөөн эрч хүч, энерги мэдрэгддэг.
Мундаг хөгжмийн багштай юм байна. Тун удахгүй Дорноговь аймагт болох тэмцээнд явахаар бэлтгэл хангаж байгаатай танилцсан. Сайн багшаас сайн сурагчид төрнө гэдгийн баталгаа байлаа. Тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
