#Тойрог1 мин унших
Хулд сумын иргэдийн үгийг сонслоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Дундговь аймгийн Хулд суманд цас ихээр оржээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Р.Сэддорж нар өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж явна.
Өнөөдөр Хулд сумын иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл хүргэн, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үеэр сумын удирдлагаас орон нутгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Тухайлбал, сумын Засаг даргын Тамгын газар албаны автомашингүй байгаа, сумын төвийн авто замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, эдгээр асуудлаа УИХ-ын гишүүдэд албан бичгээр уламжилсан юм.
Мөн уулзалтад оролцсон иргэд өөрсдийн санал бодол, хүсэлт, орон нутагт шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа илэрхийллээ.
Хулд сум нь хот хоорондын авто замын дагуу байрладаг сумдын нэг. Иймд авто замын засвар, арчлалт, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам дагуух газар ашиглалт, дэд бүтэц зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг ярилцлаа.



