#Тойрог1 мин унших
Сайхан-Овоо сумынхан хаваржилтын бэлтгэл, ус хангамж, малын тарга хүч сул байгаа асуудлыг хөндөв

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар Онгийн голын хөвөөнд орших, Өвөрхангай болон Өмнөговь аймгийн сумдтай хил залган байрладаг Сайхан-Овоо сумынхаа иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтаар УИХ-д санаачлан ажиллаж буй хууль тогтоомжийн өөрчлөлт, говийн бүс нутгийн хөгжил, тэр дундаа усны асуудал, гадаргын усыг говьд хүргэх төслийн ач холбогдол, усны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө. Мөн улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сайхан-Овоо сумын хувьд энэ жилийн зуншлага тааруу байж, малчид отор нүүдэл хийх нөхцөл байдалтай тулгарсан. Өвлийн цас хэдийнэ бууж, малчдын хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлчээр, ус хангамж, малын тарга хүч зэрэг олон асуудал анхаарал татаж буй нь уулзалтын үеэр ч хөндөгдлөө.
Уул уурхай түшиглэсэн бус, мал аж ахуй, байгаль цаг уурын нөхцөлөөс амьжиргаа нь шууд хамаардаг энэ нутгийн иргэдийн асуудалд бодлогын түвшинд анхаарах нь чухал юм.
Нутгийн иргэдийн санал хүсэлт, амьдрал дээр тулгарч буй асуудлыг сонсож, хууль тогтоох байгууллагын түвшинд хөндөх, холбогдох бодлого, шийдвэрт тусгуулахын төлөө ажиллана.
Иргэдтэйгээ уулзаж, сонсож, санал бодлоо солилцох нь ажлын салшгүй хэсэг юм.
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын хамтаар ажиллаж явна.



