Онцлох мэдээ1 мин унших
Монголын эдийн засгийн өсөлтийг ХАА-н салбар "аварлаа"

ДНБ-ий өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.6 хувьтай гарч, өмнөх оны ижил хугацаанд 5.7 хувиар өсөж байсантай харьцуулахад ялимгүй саарсныг ҮСХ мэдээллээ.
2023-2024 онд зудын улмаас ихээхэн хохирол амсаад байсан хөдөө аж ахуйн салбар хурдтай сэргэж, ДНБ-ий өсөлтийн 3.6 нэгж хувийг бүрдүүлсэн нь онцлог болж байна. Харин уул уурхай, олборлолтын салбар ердөө 0.1 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
2025 оны эхний долоон сарын байдлаар уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буурч, борлуулалт нь 1 их наяд гаруй төгрөгөөр хумигджээ. Гэхдээ оны сүүлийн хагаст нүүрсний экспорт сайжирч, зэсийн экспорт өндөр түвшинд хадгалагдаж, “Баянхөндий” алтны төсөл олборлолтоо эхлүүлэх өөдрөг төсөөллийг Сангийн яам танилцуулж байна.
Ингэснээр энэ онд эдийн засаг 5.5 орчим хувиар өснө гэсэн төсөөллийг 2026 оны төсвийн төсөлдөө тусгажээ.
Эх сурвалж:
Bloomberg TV Mongolia

