Онцлох мэдээ2 мин унших
Монгол Улсын ДНБ-ий өсөлт III улиралд 5.9 хувьтай гарсны 3.4 нэгж хувийг ХАА-н салбар бүрдүүллээ

Эх сурвалж:
Bloomberg TV MongoliaОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Bloomberg TV MongoliaЭнэ онд уул уурхайн салбарын удаашралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байсан ч таамаглал эвдсэн өсөлт хадгалахад хөдөө аж ахуйн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ.
III улиралд уул уурхайгаас бусад салбар өсөлтийн хурдаа хадгалж, ялангуяа ХАА-н салбарын нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8 хувиар нэмэгдсэн нь нийт өсөлтийн 3.4 нэгж хувийг бүрдүүллээ.
Өнгөрсөн онд зуднаас үүдэлтэй ХАА-н салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг хойш татаж байсан бол энэ онд дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагуудын төсөөллийн дагуу хурдацтай сэргээд зогсохгүй гол хөдөлгүүр нь болж байна.Улсын хэмжээнд жилд 10 мянган орчим тонн ноолуур, 30 мянган орчим тонн ноос бэлтгэдэг.
Уул уурхайн бус салбар нь 2024 оны байдлаар ДНБ-ий 87 орчим хувь, нийт экспортын 7.2 хувийг бүрдүүлснийг Монголбанк мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн экспортын орлогоос ихээхэн хамааралтай, түүхий эдийн үнэ, гадаад, дотоод орчны өөрчлөлтөд эмзэг хэвээр байна. Иймд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортод ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг Монголбанк онцоллоо.
Монгол Улс жилд 10 мянга орчим тонн ноолуур, 30 мянга орчим тонн ноос бэлтгэдэг. Хэдий тийм боловч түүхий ноолуурынхаа 8.4 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж байна.
Мөн жилд дунджаар 400 орчим сая ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн экспортолдог.
Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэнээр экспортын орлогыг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой.
Тухайлбал: энэ оноос зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортод гаргаж эхэлсэн. Самнасан ноолуурын хилийн дундаж үнэ угаасан ноолуураас 1.8 дахин үнэтэй байна.
Экспортыг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүнээ гаднын стандартад нийцүүлэх нь томоохон сорилт гэдгийг салбарынхан тодотгож байгаа юм.
Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зээл, санхүүгийн нөхцөл харьцангуй таатай байгаа ч бага хэмжээтэй олгогдож байна.
"Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 473.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 168 зээлдэгчид олгожээ.
Цаашид ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд аж ахуйн нэгжүүдийн боломжид тохирсон санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байгааг Монголын Банкны Холбоо тодотгож байна.