Үйл явдал2 мин унших
“Шилмэл мал-2025” дуудлага худалдаанд 20 гаруй бод, 14 бог мал оролцлоо

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамУг арга хэмжээ нь Монгол орны мал аж ахуйн салбарын шилдэгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, “Бид газар тариалан, мал аж ахуйг төгс хослуулж, ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх, тариалангийн талбайг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж, малчид нэгдэн малын ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч байна” гэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын 10 аймгаас 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Үзэсгэлэнд Монгол Улсад үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь, “Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн тэргүүтэй ашиг шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдэгүүдийг шалгаруулан шагнасан юм.



Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацийн шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулсан нь үзэсгэлэнгийн онцлог байлаа.
Дуудлага худалдаанд, мах, сүүний чиглэлийн Семинтал, Герефорд, Халимаг, Лимүзин, Казакын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, Суффолк хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, Араб, Англи азарга, Тамвовски галуу, эдельбай, мангалийца тоорой зэрэг нийт 20 гаруй бод, 14 бог мал оролцлоо.




