Үйл явдал1 мин унших

О.Алтангэрэл: Татвар төлөгчдийн мөнгийг хий үрсэн, чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудад шийдвэртэй арга хэмжээ авна

О.Алтангэрэл: Татвар төлөгчдийн мөнгийг хий үрсэн, чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудад шийдвэртэй арга хэмжээ авна

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр /2025.08.19/ Хужирт суманд томилолтоор ажиллалаа. 

Тэрбээр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зам, бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын гишүүн Г.Хосбаярын хамт танилцав.

Цаг хугацаандаа графикийн дагуу явж байгаа ажлууд байхад татвар төлөгчдийн мөнгийг хий үрсэн, чанаргүй гүйцэтгэлтэй ажлууд ч байна. Ер нь Өвөрхангай аймгийн хэмжээнд он дамжсан, удааширсан, удаашруулсан, эрх мэдэлтнүүд тойрсон бүлэглэлийн хэмжээнд хувааж, хуваарилж авсан ажлууд нэлээн байна.

О.Алтангэрэл: Татвар төлөгчдийн мөнгийг хий үрсэн, чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудад шийдвэртэй арга хэмжээ авна

Зураг төсөлгүй эхлүүлсэн, жил болгон төсөв нэмүүлдэг, чанарын шаардлага хангадаггүй шуналтангуудын гайгаар орон нутгийн иргэд хохирч байна. Энэ талаар анхаарч, шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн иргэддээ танилцуулна. 

Мөн "Дэлгэр зун" өдөрлөгөө зохион байгууллаа. Иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, уламжлалт төрлүүдээр тэмцээн зохион байгуулан нэгэн оройг хамтдаа өнгөрүүлсэн Хужиртчууддаа баярлалаа" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ӨвөрхангайХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014