Үйл явдал1 мин унших
Хэлтгий цагаан нуурыг сэргээж эхлээд байна

Өвөрхангай
БОУАӨ-ийн сайдын албыг хүлээж авснаас хойшхи орон нутаг дахь ээлжит томилолт Өвөрхангай аймгаар үргэлжилж байна.
Албан томилолтын хүрээнд Хархорум хотын төлөвлөлтийн үндэс болсон Хэлтгий цагаан нуурыг сэргээх ажлын явцтай танилцлаа.
Хархорин сум дахь 1956 онд баригдсан 17 км услалтын системийн шугмыг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлсэн. Үүнээс 5.2 км шуудуу татаж, Хэлтгий цагаан нуурыг сэргээж эхлээд байна.
Тус нуур нь ойролцоогоор 2 км урттай, 1 км өргөнтэй, 0.5 метр гүнтэй өргөн нуур үүсэх бөгөөд нуурын ус дүүрэх үед ус байгалийн замаар урсан гарч Хөгшин Орхон голд эргэн цутгах юм.
Урсац нэмэгдсэн Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээх бөгөөд хоолойн голоор гарч Орхон голд цутгана гэдэг мэдээллийг Усны газрын дарга З.Батбаяр өглөө.

