Үйл явдал2 мин унших
Томилолтын тойм
Өвөрхангай
Байгаль орчны салбар бол оффисын өрөөнд суугаад асуудлыг шийддэг, бодлогыг тодорхойлж болдог салбар биш. Харин нутаг орноор өөрийн биеэр явж, асуудалтай нүүр тулах ёстой салбар. Тийм ч учраас салбарын сайдын хүлээн ажлыг авснаас хойш аль болох орон нутагт хийгдэж буй ажилтай танилцаж, албан хаагчдынхаа үгийг сонсон ажиллаж байна.
Энэ удаагийн албан томилолтод Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сум, Шанх багаар үргэлжилсэн томилолтын тоймыг хүргэж байна.
1. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод "Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв" байгуулагдлаа.
Энэхүү төв нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх цаашлаад дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
2. Хархорин сумын Шанх багийн нутагт “Цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх Доплерын радарын станц”-ын газартай танилцлаа.
3. Хархорин сумын Агро цаг уурын салбарын Орхон-Хархорин ус судлалын харуулын ажлын байрны нээлтээ хийлээ. Монгол Улсад усны нийт 147 харуул байгаагаас 46 нь ажлын байртай байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэж, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлд анхаарах болно.
4. Хархорум хотын төлөвлөлтийн үндэс болсон Хэлтгий цагаан нуурыг сэргээжээ.
Ингэхдээ Хархорин сум дахь 1956 онд баригдсан 17 км услалтын системийн шугмыг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлсэн. Үүнээс 5.2 км шуудуу татаж, Хэлтгий цагаан нуурыг сэргээж эхлээд байна.
5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1500 га талбайд ойн зурвас байгуулсан байна.
2025 оны хавраас эхэлсэн энэхүү ажлын хүрээнд 930,000 модыг тарьж ургуулан арчилгааг хийж байгаа аж.
Энэхүү албан томилолтод Усны газрын дарга З.Батбаяр, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад албаны хүмүүс ажилаллаа.
