Үйл явдал1 мин унших

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭР ХӨГЖИЛД ДЭМ БОЛОХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭР ХӨГЖИЛД ДЭМ БОЛОХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өчигдөр /2025.08.23/ 40 гаруй жилийн түүхтэй Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрт ажиллалаа.

Уг үйлдвэр нь орон нутаг болон улсын төсөвт нэн чухал үүрэгтэй, тэр хэрээр ачааны хүндийг үүрч ирсэн.

Хөтөлийн 10 мянга гаруй хүн амын  800 шахам нь “Цемент шохой” үйлдвэрт ажилладаг.

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭР ХӨГЖИЛД ДЭМ БОЛОХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

Уг үйлдвэр 2022 онд төрд эргэн шилжин ирж, 2023 онд 11,2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Харин энэ оны эхний хагас жилийн байдлыг 2023 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрийн ашиг огцом буурчээ.

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭР ХӨГЖИЛД ДЭМ БОЛОХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч  энэ хэмжээндээ хүрч чадахгүй байна.

Хөрөнгө оруулалт, үр ашгийн хэмжээ буурч, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт ч багасчээ.

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭР ХӨГЖИЛД ДЭМ БОЛОХ АЛБАН ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ

Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргаж  ажиллах хугацаатай албан даалгаврыг үйлдвэрийн удирдлагын багт өглөө.

Шохой цемент үйлдвэрлэлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009