Байр суурь1 мин унших

П.Батчимэг: Газар доорх байгалийн баялаг бол монголын бүх ард түмний өмч

П.Батчимэг: Газар доорх байгалийн баялаг бол монголын бүх ард түмний өмч

Өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Газар доорх байгалийн баялаг бол монголын бүх ард түмний өмч. Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг олгоно гэдэг яриа гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл иргэд маш их хүлээлттэй байна. Анхнаасаа зарим сайд нар мэдээлэл хийхдээ Оюутолгойн 34 хувийг төр эзэмшиж байгаа учраас төрийн мэдлийн асуудал бөгөөд иргэд буруу ойлголттой байгааг ярьж байсан юм. Иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Хэдий хууль эрх зүйн орчинд асуудал байгаа ч иргэдийн дансанд ногдол ашгийг олгохыг анхнаасаа дэмжиж ирсэн..." гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009