Үйл явдал1 мин унших
Баруун бүс нутгийн иргэдэд гурилын үнэ өндөр байхааргүй зохицуулалт хийх шаардлагатай байна

Монгол Улс зөвхөн улаанбуудай, гурил бус өндөг, мах сүү зэрэг хүнсний 19 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж чаддаг болох ёстой. Энэ бол “Хүнсний хувьсгал”, 3Атрын IV" аяны үндсэн зорилт юм. Өнөөдрийн байдлаар өндөгний салбарт гарсан ахиц бол зөв бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн тод жишээ юм хэмээн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр онцолж байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 орчим тэрбум төгрөгийн гадаад валютын урсгал Монгол Улсад үлдэж, эдийн засагт үр өгөөжөө өгч байна.
Ирэх 2 жилийн хугацаанд 3 сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангаж, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн кластер, бизнес хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Намрын ургац хураалтаар 255,5 тн улаанбуудай, 88,3 мянган тн төмс, 164,1 тн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан баланс гарчээ.


Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
