Чингэлтэй дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Lets edu” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилаад буй.
Чингэлтэй дүүргийн 24 хорооноосоо нэг, нэг буюу нэгдүгээр курсэд элсэн орж буй 24 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулах арга хэмжээ боллоо.
Сурах эрмэлзэлтэй, хөгжих боломжтой хүүхдүүдийг тухайн хорооноос тодорхойлсноор тэтгэлэгт хамрагдах боломжтой болох юм.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө: Бидний үед сургалтын төлбөрийн асуудал туйлын хүнд, амаргүй байсан. Өнөөдөр ч гэсэн зарим айл өрхүүдийн хувьд сургалтын төлбөр хүндрэлтэйн улмаас чөлөө авдаг, суралцах боломжгүй болдог явдал байсаар л. Тиймээс хамгийн чухал нь зөв хүмүүсээ олж дэмжье гэж зориод хамтран ажилладаг найз нөхдийнхөө дэмжлэгээр оюутнуудынхаа сургалтын төлбөрийг өгч байна. Цаашдаа энэ тоог илүү олон болгоно гэсэн гэгээн мөрөөдөлтэй байна. Сурах зүгийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно.