#Коммент2 мин унших

Ж.Баясгалан: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв" нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн гарсаар байна

Ж.Баясгалан: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв" нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн гарсаар байна
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарын санаачилгаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.

Гишүүд сахилга баттай, үр өгөөж сайтай төсөв батлахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг онцолж байсан. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүн эхнээсээ гарч Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, эрт илрүүлгийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд зарцуулах шийдвэр гаргасан. Ингэснээр энэ оныг дуустал зөвхөн ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн билээ.

Түүнчлэн шинэ оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх ажлыг 3  хувилбараар шийдвэрлэж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар үлдэгдэл хөрөнгийг шийдэхээр болсон юм.

Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн халамж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны зардалд салбарын төсвөөс 862,2 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Энэ нь салбарын нийт төсвийн 15,6 хувь болж байна. Энэхүү 862,2 тэрбум төгрөгийн 69 хувь нь нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, 22,8 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, 5 орчим хувь нь ХБИ-д үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй 10 байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардал, 3,2 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн хөгжүүлэх үйлчилгээний зардал байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009